Нууцлалын бодлого
Sanaa сайт болон iPhone, Android апп («Sanaa: Goal Planner»). Шинэчилсэн: 2026-10-22.
Бид юу хадгалдаг вэ
- Бүртгэл: нэр, имэйл (Google-ээр нэвтэрвэл Google-ийн өгсөн нэр, имэйл). Нууц үг шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдана.
- Таны орон зай: төлөвлөгөө, ажил, зорилго, суралцах явц, тэмдэглэл, портфолио, тохиргоо. Энэ нь таны бүртгэлд холбогдон серверт (Neon Postgres) хадгалагдаж, сайт болон утасны апп хооронд синк хийгдэнэ.
- Холбогдсон бизнес: таны холбосон сайт (жишээ нь playzone.mn) илгээсэн өдөр тутмын нэгтгэсэн тоо (зочин, захиалга, орлого гэх мэт).
- Утасны апп нэвтрэлтийн токен: зөвхөн хэш хэлбэрээр.
- Тусламжийн маягт (bayraa.site/support): таны бичсэн нэр, имэйл, мессеж — зөвхөн танд хариулахад ашиглана.
Мэдэгдэл
- Утасны апп-ын мэдэгдэл (дүрсэн дээрх тоо, өглөөний сануулга) таны утсан дээр, таны өгөгдлөөс бүтээгдэнэ; серверээс илгээгддэггүй. Апп-ын Бусад → «Мэдэгдэл ба тэмдэг»-ээр асааж, унтраана.
Микрофон ба дуу хоолой
- Микрофоныг зөвхөн та Sanaa дуут туслахыг асааж ярих үед ашиглана. Яриа шууд Google Gemini-ийн яриа танигч руу дамжиж текст болоод, бичлэг хаана ч хадгалагдахгүй.
- Асуултын хариуг таны төхөөрөмж дээр, таны өгөгдлөөс гаргана. Хариуг дуугаар уншихын тулд зөвхөн хариултын текст Google Gemini-ийн хоолой үүсгэгч рүү очно.
- Google-ийн үнэгүй үйлчилгээгээр дамжсан өгөгдлийг Google өөрийн бүтээгдэхүүнээ сайжруулахад ашиглаж болно (Google-ийн нөхцөл).
AI туслахууд
- Туслахууд эхлээд таны төхөөрөмж дээр ажиллана. Claude (Anthropic) идэвхтэй үед товч хураангуй (ажил, төлөвлөгөө, зорилгын гарчиг, тоо) илгээгдэнэ. Тэмдэглэлийн агуулга хэзээ ч AI руу илгээгдэхгүй.
Бид юу хийдэггүй вэ
- Өгөгдлийг тань зарахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдийн мөрдөгч (tracker) ашиглахгүй.
Устгах ба таны эрх
- Тохиргоо → Аккаунт → «Бүртгэл устгах» (сайт), эсвэл апп-ын Бусад → «Бүртгэл устгах» дээр дарж бүртгэл болон бүх өгөгдлөө бүрмөсөн устгана.
- Тохиргоо → Өгөгдөл хэсгээс бүх өгөгдлөө JSON файлаар татаж авч болно.
Summary in English
- We store your account (name, e-mail; passwords only hashed) and your workspace — plans, tasks, goals, learning progress, notes, portfolio and settings — on our server (Neon Postgres), synced between the website and the apps.
- Connected businesses: daily totals your own website sends (visits, bookings, revenue).
- Microphone: used only while you talk to the assistant. Speech is streamed to Google Gemini for transcription and is not recorded or stored. Answers are worked out on your device from your own data; only the answer text goes to Google Gemini to be read aloud.
- AI assistants run on your device; when Claude (Anthropic) is enabled, a short summary (titles and numbers) is sent. Note contents are never sent to any AI.
- Support form: the name, e-mail and message you send, used only to reply.
- Notifications are made on your phone from your data; nothing is pushed from our server.
- We do not sell your data, show ads or use third-party trackers.
- Delete your account and all data any time: in the app, More → «Бүртгэл устгах»; on the website, Settings → Account. Export your data from Settings → Data.
- Contact: bayraa.site/support