AI туслахууд

Олон AI. Нэг зорилго — чи.

Туслах бүр өөр ажилтай ч бүгд нэг өгөгдлөөс уншиж, бие биеийнхээ дүгнэлтийг нөхнө. AI туслахууд төхөөрөмж дээр ажиллана. Серверт Claude холбосон үед илүү дэлгэрэнгүй санал авч болно.

Төлөвлөгч
Ажлын дараалал

Ажлуудыг яаралтай байдал, ач холбогдол, хугацаа, зорилготой холбоо, зарцуулах хугацаагаар нь жигнэж хамгийн зохимжтой дарааллыг гаргана.

Бизнес зөвлөх
Өсөлт ба бууралт

Сар бүрийн орлого, зардал, харилцагч, борлуулалтаас бизнес өсөж эсвэл буурч байгааг дүгнэж, юу хийхийг тодорхой зөвлөнө.

Зорилгын зөвлөх
Ойрын зорилгын бүтэмж

Ойрын зорилго бүрийн ахицыг өнгөрсөн хугацаатай нь харьцуулж, түрүүлж эсвэл хоцорч байгааг хэлээд дараагийн алхмыг заана.

Сануулагч
Мартсан, хоцорсон зүйлс

Хугацаа хэтэрсэн ажил, удаан давтаагүй ур чадвар, эрсдэлтэй зорилго, хийгдээгүй төлөвлөгөөг илрүүлж сануулна.

Дасгалжуулагч
Суралцахуйн ахиц

Ур чадвар бүрийн ахиц, тогтмол байдал, чиг хандлагыг хэмжиж, дараагийн бодит алхмыг зөвлөнө.

Куратор
Портфолио шинэчлэлт

Дууссан ажил, биелсэн зорилго, ахисан ур чадвараас портфолиод нэмэх төсөл, ур чадвар, танилцуулгыг санал болгоно.

Тоймч
7 хоногийн дүгнэлт

7 хоногийн гүйцэтгэлийг дүгнэж, ялалт ба алдааг тодруулан ирэх 7 хоногийн 3 фокусыг гаргана.